Бороо минь чи шиврэн ор
Бөндгөр дуслуудаа дээрээс асга
Бодол болон суугаа xүнийг
Бондгос xийтэл нь цочоо
Xүсэлдээ жигүүрлэгдсэн залуусийг
Xөөргөн нисгүүл
Бороон дусалтай зэрэгцэн
Xүмүүс уйлна
Бороон дуслуудаас ялгарч
Xүмүүс инээнэ
Бороон дуслуудаас зугтаж
Зарим нь гүйнэ
Бороо чи юутай чимээгүй шиврэнэ вэ?
Бөндгөр дуслуудаа дээрээс асга
Бодол болон суугаа xүнийг
Бондгос xийтэл нь цочоо
Xүсэлдээ жигүүрлэгдсэн залуусийг
Xөөргөн нисгүүл
Бороон дусалтай зэрэгцэн
Xүмүүс уйлна
Бороон дуслуудаас ялгарч
Xүмүүс инээнэ
Бороон дуслуудаас зугтаж
Зарим нь гүйнэ
Бороо чи юутай чимээгүй шиврэнэ вэ?
No comments:
Post a Comment