Saturday, September 8, 2012

Сайхан дуу

http://www.youtube.com/watch?v=OlP6LlNQwUg&feature=related Энэ ч сайхан дуу даа сонсоод үзээрэй

Зиак

 Одоо үед бүгд л гаднаас нь харж дүгнэдэг болж дээ анх харж байгаа юч чинь өөр юу ч харах вэ дээ Царай хувцаслалт зэргийг нь хараад л шууд дүгнэжгаам чинь аймар2

Хайрын түүх

гэнНэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.

Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров...

Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив... 

Охин юуны учир уйлав...?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж... 

Танд санал болгох сайхан дуунууд

Хүмүүс бид чинь дуу хөгжимгүй амьдарч чадахгүй шүү дээ та бүхэнд өөрийнхөө сонсох дуртай зарим дууг хүргэж байна.Youtube ороод сонсоод үзээрэй
1.Aerosmith-Crazy ,Cryin
2.Yiruma -kiss the rain энэ сайхан төгөдөр хуурын аяыг мэдэхгүй хүн цөөхөн байх
3.Robbie Williams-She is the one ,better man
4.Zveri
5.Maksim-Son
6.Chinii ywdag zamaar энэ үнэндээ сайхан дуу шүү
7.Aleksandra rubak-Europe's skies
8.Chris medina- what are words


Ер нь бодоод байхад одоо үеийн дуунуудаас Ice Top ,Dijital ,Tatar ,Madness ,S&I, Code ,UGS ,Flash   ,Svns л дажгүй юм даа өөр зөндөө байгаа л даа зах зухаас нь дурдвал эд нар Заза би залхуурсан учтаас бичлэгийг нь оруулсангүй зүгээр нэрийг нь биччихлээ ойлгоорой :P

Франклины 13 зарчим

Бенжамин Франклин (1706 оны 1 сарын 17 – 1790 оны 4 сарын 17) Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран эохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм. Түүний баримталж байсан 13 зарчмыг орууллаа.
1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.
13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.